НийгэмУлс төр

Эрүүгийн хэрэгт буруутгагдаж, хилийн хориг тавиулсан УИХ-ын гурван гишүүн.

П.Сайнзориг, Э.Болормаа, Х.Булгантуяа нар эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдаж, хилийн хориг тавиулаад байна.

Хугацааны хувьд намар, хаврын чуулганы завсарлагаан буюу саяхнаас хилийн хориг тавих шийдвэр шүүхээс гарсан байдаг. Тодруулбал,

П.Сайнзоригийг ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайвантай харилцан зодолдсон хэрэгт буруутган мөрдөн шалгаж байгаа. Ингэхдээ хэрэгт авагдсан баримтаар яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй хэмээн үзсэн байдаг.

Харин Х.Булгантуяагийн хувьд Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын чуулганы аравдугаар сарын 17-ний өдрийн тогтоолыг хэлэлцэн, Үндсэн хуулийг зөрчсөн гэх санал дүгнэлт гаргасан юм. Улмаар Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, яллагдагчаар татаж, хилийн хориг тавиад байна.

Мөн Э.Болормаа гишүүн 2024 оны ээлжит сонгуулиар баруун бүсэд нэр дэвшиж өрсөлдөхдөө “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан гэх асуудалд холбогдож, одоогоор яллагдагчаар татагдан хууль хяналтын байгууллагаар шалгаж байгаад хилийн хориг тавьсан билээ.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %