2026 оны 04-р сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Хур тунадас
- 24-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг,
- төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, явган шуурга шуурна.
Салхи:
- 23, 25-нд говь, тал, хээрийн нутгаар,
- 24-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур:
- Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус,
- Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +17…+22 градус,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +22…+27 градус
- бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +12…+17 градус дулаан байна.
- 23-наас нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.


