ОнцлохУрлаг

Монголын циркийн 200 гаруй уран бүтээлч төв талбай дээр иргэдэд үзүүлбэрээ толилуулна.

Дэлхийн циркчдийн өдрийг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээний гран-при, алт, мөнгө, хүрэл цомуудын эзэн, Монголын циркийн уран бүтээлчид эх орондоо нэгдэж, Улаанбаатар хотын төв талбай дээр иргэдэд тоглолтоо толилуулна.

Тодруулбал Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 200 гаруй уран бүтээлчийн үнэ төлбөргүй тоглолт дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд 11:00, 14:00, 18:00 цагт Д.Сүхбаатарын талбайн асарт болно.

Улаанбаатар хотын циркийн өдрүүдээр циркийн урлагийн итгэмээргүй гайхамшиг, сургуультай амьтдын сэтгэл хөдөлгөм үзүүлбэр, хүний биеийн хязгаарыг давсан ур чадвар, уран бүтээлчдийн хөдөлмөр зүтгэлийг олон нийтэд таниулж, иргэд, хүүхэд багачуудад соёл урлагийн үнэ цэнийг мэдрүүлэх, бахархлыг төрүүлэх онцгой ач холбогдолтой юм гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Одоо төв талбай дээр зохион байгуулагдаж буй “UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг дөрөвдүгээр 26-ны өдрийг дуустал үргэлжлэх юм байна.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %