Дэлхийд

ШУУРХАЙ: Британийн Ерөнхий сайд Борис Жонсон огцрохоор болжээ


Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өнөөдөр Лондонгийн цагаар 12.30 орчим /Улаанбаатарын цагаар 19.30/ ард түмэндээ хандан, мэдэгдэл хийх гэж байна. Жонсон Их Британийн хатан хаанд огцрох тухайгаа утсаар мэдэгдсэн байна.

“iTV”, “SkyNews” болон “The Times” хэвлэл тэрбээр огцрох тухай мэдэгдэл хийнэ гэж таамаглаж байна.

ВВС агентлагийн мэдээллээр, Борис Жонсон эрх баригч Консерватив намын даргын албан тушаалаа өгөхөөр болжээ. Гэхдээ тэрбээр Ерөнхий сайдын ажлаа ирэх намар хүртэл үргэлжлүүлэх санаатай байна. Жонсоны танхимаас дөрвөн сайд, 50 албан тушаалтан сайн дураар огцорсон билээ.

Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Индонез улсад хийж буй айлчлалаа зогсоож, эх орон руу буцжээ. Тэрбээр мөн ойрын үед мэдэгдэл хийх гэнэ.

Борис Жонсон Ерөнхий сайдын албан тушаалдаа 28 хоног тэсэн үлдэж чадвал тэрбээр Даунинг стритэд өнгөрүүлсэн бүрэн эрхийн үргэлжилсэн хугацаагаар Тереза Мэйг тэргүүлэх юм. Тереза Мэй Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалыг гурван жил, 11 өдөр хашсан бол Борис Жонсон хоёр жил 349 Их британийн Засгийн газрыг тэргүүлж байна.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %