Музейн нээлттэй өдрүүдийн хүрээнд төр болон орон нутгийн өмчит музейнүүд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.
2022 оны аравдугаар сард хаалгаа нээсэн Чингис хаан музей энэ өдрүүдэд ачаалал ихтэй буй юм. Иймд тус музейгээс гуравдугаар сарын 4-5-ны бямба, ням гарагт Чингис хаан үндэсний музейд үнэгүй үйлчлүүлэх эрхийн тасалбарыг ticket.mn-ээс онлайнаар урьдчилан захиалж ирэх зарыг түгээсэн байна.
Урьдчилан захиалга хийж ирээгүй иргэдэд үйлчлэх боломжгүй бөгөөд ticket.mn-ийн онлайн захиалга гуравдугаар 3-ны 17:00 цагаас хойш эхэлнэ. Чингис хаан үндэсний музейд үнэгүй үйлчлүүлэх эрхийн тасалбарын тоо хязгаартай ба нэг хүн нэг л тасалбар захиалах боломжтой гэж тус музейгээс мэдээлэв.


