Дэлхийд

Хүнд шархадсан Шинзо Абэ амьсгал хураалаа

Өнөөдөр өглөө халдлагад өртсөн Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ шархаа даалгүй нас баржээ.

Тэрээр Нара хотын Анагаах ухааны их сургуулийн эмнэлэгт нас барлаа. Абэ 67 настай байв.

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ өнөөдөр 11:00 цагийн орчим Нара хотод сонгуулийн сурталчилгаанд оролцон, үг хэлж байгаад халдлагад өртсөн.

Түүнийг буудсан этгээд нь Нара хотын харьяат Ямагами Тэцүя бөгөөд Японы Тэнгисийн цэргийн хүчинд алба хашиж байжээ.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %