Цаг агаар

Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй тул болгоомжтой зорчихыг анхаарууллаа

Цаг агаарын аюултай үзэгдэл, хүчтэй цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж мөн халтиргаа гулгаа үүсэж болзошгүй тул анхаарал болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Даваа гүвээнд халтиргаа гулгаа үүссэн тохиолдолд хэвийн болгон ажиллах хүртэл зорчихгүй байх, эсвэл өөр зам сонгон явахыг урьдчилан анхааруулж байна.

Тухайлбал, Ар гүнтийн даваа хоёр талаасаа машин гарахгүй халтиргаа гулгаа их байгаа тул замын хөдөлгөөнийг хаажээ.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %