
Тайз, дэлгэц, хошин урлагийн продакшнууд нэгдэн “Big Show”-г өнгөрөгч дөрөвдүгээр сард үзэгчдийн хүртээл болгосон. Уг шоунаас олсон орлогоо элэгний хорт хавдраар шаналж байсан талийгаач Ганбаагийн эмчилгээний зардалд зориулахаар төлөвлөж байсан ч харамсалтай нь эмчилгээ нь зогсож, өөд болсон билээ.
Манай улсын хувьд элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж буй орнуудын нэг. Тиймээс уран бүтээлчид уг шоунаас олсон орлогоороо хавдрын эрт илрүүлгийн тоног төхөөрөмж аван ХСҮТ-д хандивлажээ. Уг төхөөрөмж 269.000.000 төгрөгийн өртөгтэй бөгөөд үлдсэн орлогоо талийгаачийн гэр бүлийнхэнд дэмжлэг болгон өгсөн байна.
Тус төхөөрөмж улсын хэмжээнд ердөө ганцхан бий. Энэхүү өндөр хүчин чадалтай эхо аппаратны тусламжтайгаар мянга мянган хүмүүсийг хүнд өвчний өмнө хүчин мөхөстхөөс сэргийлэх боломжтой тухай ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү ярин, уран бүтээлчдэд талархал илэрхийллээ.




