Дэд онцлохУлс төр

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо.

Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн өнөөдрийн /2026.05.11/ хуралдаанаар бүлгийн дэд дарга сонгох асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгээр УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо.

Тэрбээр 

“Юуны өмнө надад итгэл хүлээлгэсэн УИХ дахь МАН-ын бүлгийн нийт гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
УИХ дахь намын бүлэг нь хууль тогтоомжийн бодлогын уялдааг хангах, иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах, Засгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ парламентын хяналт, хариуцлагыг хэрэгжүүлэх чухал үүрэгтэй.

Миний хувьд улс төрийн байгууллагад анхан шатнаас нь эхлэн ажиллаж, нийслэл, дүүргийн түвшинд иргэдийн өдөр тутмын хэрэгцээ, бодит асуудалтай ойр ажиллаж ирсэн. Энэ хугацаанд хуримтлуулсан мэдлэг, туршлагаа Улсын Их Хурлын үйл ажиллагаанд, тэр дундаа бүлгийн бодлогын уялдаа, зохион байгуулалт, шийдвэрийн үр дүнд чиглүүлэн ажиллах болно.

Цаашид УИХ дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагааг ил тод, шуурхай, бодлогын нэгдсэн уялдаатай байлгах, иргэдийн амьдралд бодит үр өгөөжтэй хууль тогтоомж, шийдвэрүүдийг дэмжин ажиллахын төлөө хичээн зүтгэнэ. Итгэл хүлээлгэнэ гэдэг нь хариуцлага даалгаж буй хэрэг. Энэхүү итгэлийг хариуцлагатай, зарчимтай, чин сэтгэлтэй ажиллаж биелүүлэх болно” гэв.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %