Эх үрсийн баяр, Монгол Улс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсынхаа нэр төрийг өндөрт өргөж, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцсон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын энхийг сахиулагч эмэгтэй алба хаагчдын төлөөлөлд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ МЦНХ-ны байранд боллоо.
Арга хэмжээнд МЦНХ-ны Удирдах зөвлөлийн дарга Б.Энх-Амгалан, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо, удирдах зөвлөлийн гишүүн Ж.Бумнанжид нар оролцож, 7 байгууллагын эмэгтэй энхийг сахиулагчдын төлөөлөл 11 алба хаагчийг хүлээн авч, холбооны үйл ажиллагаатай танилцуулан халуун дотно яриа өрнүүлж, байгууллагын дурсгалын зүйл гардуулав.
Эх сурвалж :Монгол цэргийн нэгдсэн холбоо






