НийгэмОнцлохШуурхай

Талийгаач цэргийг өнөөдөр нутаглуулна.

Энэ сарын 19-нд Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339-р ангид 19 настай байлдагч цэргийн ангидаа камергүй өрөөнд бусдад зодуулсны улмаас амиа алдсан хэрэг гарсан. Талийгаач Э овогтой Ч -г өнөөдөр сүүлчийн замд нь үднэ. Талийгаачийн гэр бүл, ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье

Ташрамд дурдахад, талийгаачийг камергүй өрөөнд оруулан зодож амь насыг нь хохироосон байж болзошгүй цэргийг цагдан хорьсон 48 цагийн хугацааг сунган мөрдөн шалгаж буй. Нас баралтын шалтгааныг тодруулах магадлан шинжилгээний дээж Улаанбаатар хотод хүргэгдсэн бөгөөд ажлын 21 хоногийн хугацаанд гарах хуулийн зохицуулалттай.

Бид хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явц, хэрэг хянан шийдвэрлэлтийн тухай бүр мэдээлэх болно.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %