ДэлхийдОнцлох

Ойрх дорнодын хямралтай холбогдуулан БНСУ 36 сая иргэнд мөнгөн тусламж өгнө.

БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд Юн Ху Жун даваа гарагт /2026.05.11/ Ираны дайны улмаас үүссэн нөхцөл байдалд иргэддээ туслах зорилгоор тэтгэмж олгох төлөвлөгөөг танилцуулжээ.

Тодруулбал Өмнөд Солонгосын засгийн газар ирэх долоо хоногоос эхлэн 36 сая иргэнд бэлэн мөнгөний тусламж олгох юм. Ираны дайны улмаас шатахууны үнэ өсөж байгаа тул иргэдийн санхүүгийн ачааллыг хөнгөлөхийн тулд энэхүү арга хэмжээг авч байна гэж албаны хүмүүс мэдэгдсэн байна.

Өнгөрсөн сард БНСУ-ын парламент Ойрх дорнодын мөргөлдөөнөөс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван гарахын тулд 26.2 их наяд воны (17.8 тэрбум ам.доллар) төсвийг нэмж баталсан. Үүнд бэлэн мөнгөний тусламж олгох төлөвлөгөө багтжээ.

Тус улс дөрөвдүгээр сард санхүүгийн хүндрэлд ороод буй иргэдэд туслах хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн. Эхний ээлжид Өмнөд Солонгосын засгийн газар эмзэг бүлгийн иргэдэд 600 мянга хүртэлх вон олгосон юм.

БНСУ-ын засгийн газар ирэх даваа гарагаас хоёр дахь шатны тусламжийн хөтөлбөрийн өргөдлийг хүлээн авч эхэлнэ. Сөүл болон түүний орчимд амьдардаг шалгуур хангасан иргэд 100,000 вон авна. Харин хүн ам цөөрч буй бүс нутгийн оршин суугчид 150,000 хүртэлх вон авах боломжтой.

Тусламжид хамрагдах боломжтой эсэхийг тодорхойлохын тулд тухайн айлын энэ оны гуравдугаар сард төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг авч үзнэ. Ганц хүнтэй айлын хувьд 130,000 вон буюу түүнээс бага шимтгэл төлсөн бол тусламж авах эрхтэй болно.

Харин өнгөрсөн жилийн байдлаар 1.2 тэрбум воноос дээш хөрөнгөтэй айлуудыг хөтөлбөрт хамруулахгүй. Мөн 2024 онд санхүүгийн орлого нь 20 сая вон болон түүнээс дээш байсан иргэд хасагдана.

Иргэд энэхүү тусламжийг кредит болон дебит карт, урьдчилсан төлбөрт карт эсвэл орон нутгийн ваучераар дамжуулан авах боломжтой. Олгосон тусламжийг наймдугаар сарын 31-нийг дуустал ашиглах ёстой аж.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %