Нийгэм

Насанд хүрэгчдийн киноны од бүсгүйн цогцос ойгоос олджээ

Сураггүй алга болсон Японы насанд хүрэгчдийн киноны од Рина Арано хэмээх бүсгүйн цогцсыг алслагдсан ойн модон дотроос олжээ. Түүний цогцос модонд хүлэгдсэн байдалтай олдсон бөгөөд ямар ч хувцасгүй байсан гэнэ.

Нас бараад ойролцоогоор 14 хоносны дараа цогцсыг олсон бөгөөд 33 настай Хироюки Сампей хэмээх залууг уг хэрэгт сэжиглэн баривчлаад байна.

Тэд зургаадугаар сарын 5-ны өдөр Ибараки мужийн галт тэрэгний буудал дээр уулзсан аж. Рина Араног зургаадугаар сарын 8-ны өдөр гэрийнхэн нь сураггүй болсон хүмүүсийн жагсаалтад бүртгүүлжээ.

Хироюки Сампей бүсгүйг гэрт хүргэж өгсөн, мөн түүний зөвшөөрөлтэйгөөр гарыг нь гавласан тухай мэдүүлэгтээ дурдсан байна. Бүсгүйн гар утас гэрээс нь олдсон ч Хироюки Сампей бүсгүйг гэрт нь хүргэж өгснөөс хойш хараагүй хэмээн мэдүүлж байгаа аж.

Бүсгүйн биед ямар нэгэн гаднын гэмтэл, бэртэл илрээгүй бөгөөд цагдаа нар үхлийн шалтгааныг тогтоохоор үргэлжлүүлэн ажиллаж байна хэмээн Japan Today мэдээлжээ.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %