Дэлхийд

Навальныйн Авлигатай тэмцэх санг террорист байгууллага гэж зарлав

Оросын Дээд шүүх Алексей Навальныйн Авлигын эсрэг сан (ACF)-ыг террорист байгууллага гэж зарлалаа. Энэ нь Навальныйн дэмжигчдэд олон жил үзүүлж буй дарамтаа улам чангатгасан алхам юм. Шүүхийн шийдвэр нь АНУ-д бүртгэлтэй “ACF, Inc.” гэх байгууллагад чиглэж байна. Энэ нь 2022 оноос хойш Навальныйн хөдөлгөөний гол байгууллага болсон. Үүнээс өмнөх Навальныйн эхний сан болох

“FBK”-г Орос 2021 онд хориглож байсан. Шүүгчийн хэлснээр, “ACF”-ийн үйл ажиллагаа нь “терроризмыг дэмжсэн” гэж буруутгаж байна.

“ACF” энэ шийдвэрийг хууль бус, улс төрийн зорилготой гэж шууд эсэргүүцжээ. Тэд мэдэгдэлдээ, “Жинхэнэ террорист бол Путин болон түүний хүрээлэгчид. Учир нь тэд дайн эхлүүлж, иргэд болон улс төрийн өрсөлдөгчдийг хөнөөж, эрх чөлөөг дэмжсэн хэнийг ч шоронд хийдэг” гэжээ. “ACF”-ийн хэлснээр, шүүхийн шийдвэр нь авлигын эсрэг сангийн санхүүжилтийг хаах, дуу хоолойг нь дарах улс төрийн арга гэсэн юм. Мөн тэд Орос дахь хэвлэл мэдээлэл, хүний эрхийн байгууллагууд дараагийн бай болж магадгүй гэж анхааруулжээ.

Амнести Интернэшнл өмнө нь “ACF”-ийг террорист гэж нэрлэвэл олон хүнийг бөөнөөр нь шийтгэх аюул үүснэ гэж хэлж байсан.

Цаашид “ACF”-т хандив өгсөн эсвэл хамт ажилласан хүмүүс хүртэл насан туршийн ял авах эрсдэлтэй тулгарч байна. Оросын эрх баригчид 2021 оноос 2025 оны аравдугаар сар хүртэл Навальныйтай холбоотой байгууллагат хандив өгсөн хүмүүсийн эсрэг 114 эрүүгийн хэрэг нээсэн байдаг. Навальный 2024 оны хоёрдугаар сард Арктикт байрлах алслагдсан шоронд учир битүүлгээр нас барсны дараа ч түүний хөдөлгөөний эсрэг дарамт үргэлжилсээр байна. Түүний дэмжигч нар Навальныйг хорлогдсон гэж үздэг ч Кремль үүнийг үгүйсгэдэг.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %