Нийгэм

МУИС-аас Гадаад харилцааны яам хүртэл зам хааж, хучилт хийнэ

Сүхбаатар дүүргийн Их сургуулийн гудамжны авто замыг
• Өлзий төвийн уулзвараас Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвар хүртэл
• Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвараас МУИС-ийн уулзвар хүртэл
• МУИС-ийн уулзвараас Гадаад харилцааны яамны уулзвар хүртэл гэсэн гурван хэсэгт хуваан, засварын ажил гүйцэтгэж буй юм.
Дээрх хэсгүүдээс эхний хоёрт шинэчлэлийн ажил дууссан бол сүүлийн хэсэг болох МУИС-ийн уулзвараас Гадаад харилцааны яамны уулзвар хүртэлх авто замын засварын ажил эхлээд байна. Тодруулбал, өнөөдөр орой буюу долдугаар сарын 1-ний 23:00 цагаас долдугаар сарын 4-ний 06:00 цаг хүртэл тус замын зорчих хөдөлгөөнийг хязгаарлан, хучилтын ажил гүйцэтгэнэ.
Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоорой.
Эх сурвалж : НИТХ

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %