НийгэмЦаг агаар

Маргааш нутгийн хойд хэсгээр, 26, 27-нд зүүн хэсгээр цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байна

Маргааш буюу арваннэгдүгээр сарын 25-нд нутгийн хойд хэсгээр, 26, 27-нд нутгийн зүүн хэсгээр цас орж,цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.

2026 оны 11 дүгээр сарын 23-наас 12 дугаар сарын 03-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 

Хур тунадас:

  • 23-нд Халх голын хөндийгөөр,
  • 24-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар,
  • 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар,
  • 27-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 28-нд Алтайн уулархаг нутгаар,
  • 29-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 25, 26-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:

  • 24, 25-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулрах боловч бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтэн, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -30…-35 градус,
  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -23…-28 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4…-9 градус,
  • говийн бүс нутгийн хойд хэсгээр -10…-15 градус,
  • бусад нутгаар -16…-21 градус хүйтэн,
  • өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -15…-20 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…-5 градус,
  • бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 25-26-нд шилжих шөнө болон 26-ны өдөр цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд зүүн хойноос секундэд 5-10 метр. 26-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:

24, 25 өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17…-22 градус, бусад хэсгээр -11…-16 градус, өдөртөө -2…-7 градус хүйтэн, бусад хугацаанд хүйтэн, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23…-28 градус, бусад хэсгээр -17…-22 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %