ОнцлохСпорт

Марафон гүйлтэд анх удаагаа оролцох гэж буй хүмүүст зориулсан зөвлөгөө.

Олон улсын гүйлтийн тэмцээн “Улаанбаатар марафон-2026” тавдугаар сарын 23-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно. Тиймээс марафон гүйлтэд оролцогчдод өгөх зөвлөмжийг хүргэж байна.

Хэрэв та зүрх судас, уушгины архаг өвчтэй, гүйлт болохоос өмнө 5 хоногийн дотор халуурах, бөөлжих, шингэн алдах, даралт ихсэх, цээжээр хөндүүрлэх зэрэг зовиур илэрсэн болон хэт тарган, хэт туранхай, 18 нас хүрээгүй, өндөр настан бол эрүүл мэндийн талаас гарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө сэргийлж, холын зайн гүйлтэнд оролцохоос татгалзахыг зөвлөж байна.

ИДЭХ ХООЛ, УУХ ЗҮЙЛС

  • Марафон гүйлтийн өмнөх өдөр сайн унтаж амрах, махан хоол, хүнсний ногоог аль болох бага хэрэглэж, хөнгөн, илчлэг ихтэй хоолыг түлхүү хэрэглэж, усыг бага багаар 48 цагийн өмнөөс эхлэн уугаарай.
  • Архи, согтууруулах ундаа нь бодисын солилцоонд нөлөөлж, шингэний дутагдалтанд хүргэдэг тул марафоны өмнөх өдрүүдэд хэрэглэхийг хориглох
  • Гүйхээр гарахдаа биедээ уух болон идэх зүйлс авч гараад хэрэггүй. Учир нь гүйтлийн зам дугуу усны цэгүүд дайралдах болохоор тэндээс шингэнээ нөхөж болно.

ГҮЙЛТИЙН ХУВЦАС, ГУТАЛ

  • Марафоны өдрийн цаг агаарыг заавал хараарай. Хувцасаа тохируулахад туслана. Сэтгэл хөдлөлдөө автаад хэт загварлаг, өнгөлөг эсвэл шинэ хувцас өмссөнөөс болж хөлөө холгох, арьс цэврүүтүүлэх эрсдэлтэй. Даавуун хувцас битгий сонгоорой. Учир нь маш удаан хатдаг болохоор чийгтэй мэдрэмж төрүүлж тухгүй байна. Харин түргэн хатдаг, чийг барихгүй, хөнгөн полистер материалтай хувцас зүгээр байдаг.
  • Сэрүүвтэр байсан ч нээх зузаан хувцаслаад хэрэггүй. Барианд ороод харин өмсөх салхи хаах, дулаан хувцас аваарай. Болж өгвөл гүйхдээ өмссөн чийгтэй хувцасаа бүрэн сольчихвол тун зүгээр.
  • Марафонд зориулж гүйлтийн пүүз аваад шууд шинээр өмсөөд гүйчхэж болохгүй шүү. Хэрэв шинэ пүүз авахаар бол хамгийн багадаа долоо хоногийн өмнө өмсөж хөлдөө хэвшүүлээрэй

БИЕ, СЭТГЭЛ ЗҮЙГЭЭ БЭЛДЭХ

Гараанаас нэг цагийн өмнө ирээрэй. Марафоны өдрийн уур амьсгалыг мэдэрч, зураг даруулах, хүмүүстэй танилцах, мэдээлэл олж авах гээд гүйлтээ яаралгүй эхлүүлээрэй. Гараанаас гарахдаа хөөрсөн сэтгэл нь хөдөлсөн хүмүүсийг дагаж хурдтай гүйж болохгүй. Өөрийнхөө хурдаар гараарай. Биеэ халааж амжаагүй бол эхний 2-3 км зөөлөн шогшиж халаалтаа хийж болно.

Харин баринад орсныхоо дараа шууд нам суучихаж болохгүй. Амьсгаагаа дарагдтал зөөлхөн тайван алхаж дараа нь өөрт тохирсон сунгалтын дасгалыг хийж булчингаа суллан биеэ булрахаас сэргийлээрэй.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %