Дэлхийд

Их Британи: ОХУ дайнд 500 мянга гаруй цэрэг алдсан.

Их Британийн тагнуулын алба мэдэгдсэнээр 2022 оны хоёрдугаар сард Украин руу довтолсноосоо хойш ОХУ дайнд 500 мянга гаруй цэргээ алдсан байна. Тус агентлагийн дарга Энн Кист-Батлер хэлэхдээ Оросын цэргүүд 2022 оны сүүлээс хойш анх удаа фронт дээр ухарч байна гэжээ.

Хоёр тал дайнд амссан хохирлоо чанд нууцалдаг. Саяхан Медуза, Медиазона агентлаг хамтран тооцоолол гаргахдаа Оросын 352 мянган цэрэг амь үрэгдсэн гэсэн юм. Энэ тооцооллыг албан ёсны гэрээслэлийн бүртгэлийг ашиглаж гаргасан байна. Тэгвэл Энн хэлэхдээ “Мөргөлдөөн эхэлснээс хойш бараг хагас сая гаруй орос цэрэг амь үрэгдсэнийг илтгэсэн шинэ тагнуулын мэдээлэл байгаа” гэсэн юм.

Барууны орнуудын тооцооллоор бол дөрөвдүгээр сард дайнд амь үрэгдсэн, бэртсэн орос цэргийн тоо 30 мянга хүрчээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдэл хийхдээ 30 мянган цэргийн 15-20 мянга нь амь үрэгдсэн гэсэн юм. Цэргийн их хэмжээний хохирол амсаж буй нь ОХУ-ын зэвсэгт хүчин Донбассыг эзлэх гэсэн дайралтаа үргэлжлүүлж байгаатай холбоотой гэж шинжээчид хэлж байна.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %