ДэлхийдОнцлох

Иран АНУ-ын өгсөн цохилтыг гал зогсоох тохиролцоог зөрчсөн явдал гэж мэдэгджээ.

Иран мягмар гарагт /2026.05.26/ мэдэгдэл хийхдээ Ормузын хоолойн ойролцоо АНУ цохилт өгсөн нь гал зогсоох тохиролцоог зөрчсөн явдал гэжээ. Уг явдал Ираны дайныг дуусгах хүчин чармайлтыг хүндрүүллээ.

Энхийн тохиролцоонд хүрэх гэсэн явцыг хүндрүүлсэн өөр нэг зүйл мягмар гарагт болсон байна. Тодруулбал Израил Ливанд сүүлийн хэдэн долоо хоногийн хамгийн хүчтэй цохилтоо өгчээ. Ливаны батлан хамгаалахын эх сурвалжууд мэдээлснээр Израилын зэвсэгт хүчин 120 гаруй удаа агаарын цохилт өгсөн байна. Иран аливаа энхийн тохиролцоонд Ливаныг оролцуулж, тус улсад мөргөлдөөнийг зогсоох ёстой гэж шаардаж буй.

Даваа гарагт /2026.05.25/ АНУ Ираны өмнөд хэсэгт пуужин хөөргөх систем болон жижиг хөлгүүдэд цохилт өгсөн юм. Үүнийгээ АНУ-ын зэвсэгт хүчин өөрийгөө хамгаалах зорилгоор авсан алхам гэж мэдэгдсэн. Харин Ираны Гадаад хэргийн яам уг явдлыг гал зогсоох тохиролцоог ноцтой зөрчсөн явдал гэж шүүмжилжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мягмар гарагт хэлэхдээ дайсагналыг зогсоож, Ормузын хоолойн хөдөлгөөнийг дахин эхлүүлэх хэлэлцээнд хүрэхийн тулд хэдэн өдөр шаардаж магадгүй гэсэн юм. Энэхүү анхан шатны зөвшилцөл нь гал зогсоох тохиролцоог 60 хоног сунгаж, Ираны цөмийн хөтөлбөр гэх мэт илүү төвөгтэй асуудлыг шийдвэрлэх хугацаа олгоно.

АНУ Ираны өмнөд хэсэгт цохилт өгч, Израил Ливаныг бөмбөгдсөний дараа Брент маркийн газрын тосны фьючерс 3.5 хувиар өсөж, баррель нь 100 орчим ам.доллар хүрсэн байна. Харин одоогийн байдлаар дэлхийн жишиг үнэ болдог Брентийн фьючерс 0.92 хувиар буурч 98.7 ам.доллароор арилжиж байгаа юм.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %