Ерөнхий сайд “Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг.

“Тавантолгой төмөр зам” компанийн захирал Н.Удаанжаргал Ерөнхий сайдад Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийг танилцууллаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөнд тусгагдсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийг 2022 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар эдний хамт олон ажиллаж байна.
Энэ ажил 79.5 хувийн гүйцэтгэлтэй байгааг Н.Удаанжаргал захирал хэлээд төслийн хүрээнд 174 байршилд хоолой, 15 байршилд дам нуруут болон жаазан гүүр, дэлгэмэл уртаараа нийт 312.8 км төмөр замын дээд бүтэц барихаас 240.5 км нь бүрэн дууссан.
Өртөө, зөрлөгүүдийн дохиоллын ажил 59.29, холбооны ажил 51.82 хувийн гүйцэтгэлтэй, нийт 464.2 км шилэн кабелын шугам суурилуулахаас 418.2 км-ынх нь ажил дууссан. Тавантолгой өртөөний удирдлагын байр 97, өртөө, зөрлөгүүдийн ажилчдын орон сууц болон удирдлагын байрууд 95 хувийн гүйцэтгэлтэй. Төслийн эрчим хүчний ажлын хүрээнд 17 байршилд дэд станц барьж байгуулахаас 16 хэсэгт байрлуулж дууссан бөгөөд нийт 270 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам угсрахаас 255.9 км-ыг угсарч дуусаад байна гэв.

Энэ замууд ашиглалтад орсноор жилд 50 сая тонн бүтээгдэхүүн нэмэлтээр экспортлох боломжтой. Хоёр талын холбогдох байгууллагуудын удаан хугацааны яриа хэлэлцээ болон халдвар хамгааллын дэглэмийг үр дүнтэй зохион байгуулсны үр дүнд тавдугаар сарын 25-наас нүүрсний уртын тээвэр, 31-ний өдрөөс задгай тээвэр эхэлснээр боомтын гацаа шийдэгдэж, олон сар огцом буурсан экспортын хэмжээ нэмэгдэж, улсын төсөвт төвлөрүүлэх Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэвийн болж, Монгол Улсын эдийн засгийн эерэг үзүүлэлт нэмэгдэнэ.





