ДэлхийдУлс төр

ЕАЭЗХ-той байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээг ирэх 7-р сараас хэрэгжүүлнэ.

Монгол Улс ЕАЭЗХ–той чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг 2025 оны 12-р сард УИХ-аар батласан.

Хоёрдугаар сарын 9-нд УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д айлчлах үеэрээ хэлэлцээг албан ёсоор байгуулсан бөгөөд ирэх долоодугаар сараас хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Энэ хүрээнд ОХУ-ын Москва хот дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд импорт, экспортын бараа бүтээгдэхүүнийг бүртгэх, кодлох ажлыг эхлүүлжээ.ЕАЭЗХ-ны 5 орны 200 сая хэрэглэгчтэй зах зээл рүү 367 нэр төрлийн барааг харилцан гаалийн татварын хөнгөлөлттэй нөхцлөөр нэвтрүүлэхээр хэлэлцээрт тусгасан. Ингэхдээ нийт барааны 97 хувийг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн эзэлж байна.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %