Дэлхийд

Владимир Путин: ОХУ цөмийн зэвсэг түрүүлж ашиглахгүй

Украины дайн сунжирч, удаан үргэлжилж болзошгүй гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа хүний эрхийн зөвлөлийн хуралдаан дээр хэлжээ.

Цөмийн дайны аюул өндөр байгаа ч ОХУ галзуураагүй учир аливаа хямралд цөмийн зэвсгийг түрүүлж ашиглахгүй гэдгийг тэрээр онцлон мэдэгдлээ. ОХУ үй олноор хөнөөх зэвсгийг дайсан түрүүлж хэрэглэсэн тохиолдолд л хариуд нь хэрэглэнэ гэдгийг Владимир Путин мэдэгдлээ.

Оросын цэргүүд зарим тулаанд ухрахаас өөр аргагүй болж, ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүн дэх агаарын баазууд нисгэгчгүй онгоцны халдлагад өртөж байгаа зэрэг нь Украины дайнд ялалт байгуулах үйл явцыг сунжруулж байгааг Путин хэлсэн байна.

Тэрээр мөн цэргүүд нь дайны талбараас бөөнөөрөө зугтаж байгаа гэсэн цуурхлыг эрс няцааж, нэмэлт цэрэг дайчилгааг явуулах шаардлагагүйг хэлжээ.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %