БоловсролДэлхийд

БНСУ-ын 210 сургууль нэгдүгээр ангийн элсэгчгүй хичээлийн жилийг угтлаа.

БНСУ-ын хичээлийн шинэ жил гуравдугаар сард эхэлдэг. Тэгвэл энэ жил тус улсад 210 сургууль нэгдүгээр ангийн элсэгчгүй хичээлийн жилийг угтсан байна. Шинэ элсэгчгүйн улмаас хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ хийж чадаагүй бага сургуулиудын тоо таван жилийн өмнөхтэй харьцуулахад 81 хувиар өсжээ.

Өмнөд Солонгосын төрөлтийн түвшин 2024 онд 0.80 байсан нь 2024 оны 0.75 бага зэрэг өссөн үзүүлэлт байв. Гэвч хөгжсөн орнууд хүн амын тоогоо тогтмол барихад шаардлагатай төрөлтийн түвшин 2.1 байдаг билээ. Өмнөд Солонгосын төрөлтийн түвшин бага байгаатай холбогдуулан сургуулийн насны хүүхдүүдийн тоо эрс буурсан.

Нэг ч элсэгчгүй хичээлийн жилийг эхлүүлж буй сургуулийн тоо Өмнөд Жолла мужид хамгийн их байжээ. Тодруулбал тус мужид 45 сургууль нэг ч элсэгчгүй байсан бол Хойд Кёнсанд 38, Хойд Жоллад 23, Хойд Чунчонд 21, Өмнөд Чунчон болон Канвонд тус бүр 20 сургууль нэгдүгээр ангийн сурагчгүй байсан аж.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %