УИХ-аар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэж байна.
Байнгын хорооноос анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гарч, гишүүдийн дэмжлэг авлаа. Ингээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.


