Улс төр

АН гишүүний бүртгэлээ шинэчилсэн дэмжигчдээсээ таван хүн шалгаруулж, гадаад руу аялуулна гэв.

Ардчилсан Намаас “Нээлттэй цэгцтэй Ардчилсан нам” аяны хүрээнд гишүүдийнхээ бүртгэлийг шинэчилж, ардчиллын гэрэгэ олгож буй.

Үүнтэй холбоотойгоор АН-ын Хэрэг эрхлэх газраас хоёр төрлийн урамшуулал зарлажээ.

Нэгдүгээрт, ардчиллын гэрэгэ гардаж авсан гишүүдийнхээ дундаас таван хүн шалгаруулж, ардчилсан тогтолцоотой улс руу аялах “Ардчиллын аялал”-ыг санаачилжээ.

Хоёрдугаарт, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гишүүдийн тоогоороо хамгийн өндөр сум, хороог шалгаруулж, намын их хурлын үеэр шагнах шийдвэр гаргасан байна.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %