Улс төр

АНУ: Сувилахуйн зэрэг горилогчдын зээлийн хүртээмжийг хязгаарлав

АНУ-ын Боловсролын яам сувилахуйн мэргэжлийг мэргэжлийн зэргийн хөтөлбөрөөс хассан нь улс даяарх сувилагч нарыг хүнд байдалд оруулаад байна. Энэхүү өөрчлөлт нь тусгай зөвшөөрөл болон үйл ажиллагааны цар хүрээнд нөлөөлөхгүй ч мастер, доктор гэх мэт ахисан түвшний зэрэг горилж буй оюутнуудын зээлийн хүртээмжийг эрс хязгаарлахын зэрэгцээ эрүүл мэндийн салбарын ажиллах хүчний ирээдүйн талаар санаа зовнил үүсгэж байна. Трампын засаг захиргааны санаачилсан “One Big Beautiful Bill” буюу “Нэгэн том гайхалтай хуулийн төслийн” хүрээнд уг өөрчлөлтийг хийжээ.

Сувилахуйн ухаанаар мастер, доктор гэх мэт ахисан янз бүрийн зэрэг горилогсдын зээлийн хязгаарыг долдугаар сарын 1-нээс эхлэн ерөнхий хөтөлбөрийн дагуу багасгаж байна.

Өмнө нь мэргэжлийн хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд жилд 50 мянган ам.доллар хүртэл зээл авах боломжтой байсан. Мөн насан туршийн зээлийн дээд хязгаар нь 200 мянган ам.доллар байдаг. Шинэ дүрмийн дагуу сувилахуйн зэрэг горилж буй оюутнуудын зээлийг жилийн 20500 ам.доллар, насан туршийн дээд хязгаарыг нь 100 мянган ам.доллар болгон бууруулжээ.

Сувилахуйн ухааны мастер, Сувилахуйн практикийн доктор, судалгаанд чиглэсэн доктор профессор зэрэг хөтөлбөрт хамрагдагсдад академик болон практик түвшний хэдэн зуун цагийн дадлага, сургуулилалт шаардлагатай байдаг. Холбооны зээлийн хэмжээ багассанаар тэдгээр оюутан хувиараа зээл тавих юм уу, сургалтаа хойшлуулах, эсвэл бүр цуцлуулах эрсдэлтэй.

Энэхүү өөрчлөлт нь нийт сувилагч нар дотроо филиппин-америк сувилагч нарт илүү хүнд тусч байна. Филиппин-америк сувилагчид АНУ-ын сувилах хүчний багагүй хувийг эзэлдэг. 2022 оны судалгааг харвал филиппин сувилагч нар нийт гадаад сувилагчдын 33 хувийг, АНУ-ын бүх сувилах хүчний дөрвөн хувийг эзэлж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: INQUIRER

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %