Гуравдугаар сарын 2-ны өдөр алтны үнэ огцом өсөлт үзүүлж 5338 ам.долларт хүрээд байсан билээ. Ойрх Дорнодод үүссэн дайны нөхцөл байдлаас үүдэж олон улсын зах зээл дээр алтны ханш өсөхөд гол нөлөөг үзүүлсэн юм.
Гэсэн ч 03-р сарын 03-ны өдөр алтны үнэ 5088 ам.доллар руу буурсан бөгөөд үүнээс хойш огцом, өсөлт бууралтгүй тогтворжоод байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар алтны үнэ унц нь 5124 ам.доллар байна. Ойрын өдрүүдэд алтны үнэ харьцангуй тогтвортой байх төлөвтэй байгаа бөгөөд Польшийн төв банк мөн батлан хамгаалахын зардлаа санхүүжүүлэхийн тулд 13 тэрбум ам.долларын алт худалдаалах шийдвэр гаргажээ.


