Спорт

PGL Astana 2026: “The MongolZ” болон “The Huns Esports” баг хэсгийн шатнаас тэмцээнээ өндөрлүүлэв,

Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн PGL Astana 2026 тэмцээний хэсгийн шатны тойргийн тоглолтууд Казахстан улсад явагдаж өндөрлөлөө.

Нийт 1.6 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд манай улсын “The MongolZ” баг эхний тойрогт ОХУ-ын “magic”-ийг хожсон бол хоёрдугаар тойрогт “Team Spirit” багт хожигдсон. Гуравдугаар тойрогт Европын “G2 Esports” хожсон боловч дөрөвдүгээр тойрогт Саудын Арабын “Team Falcons” багт хожигдсон.

Улмаар шөвгийн наймд шалгарах сүүлийн боломжийн төлөө буюу тавдугаар тойрогт Туркийн “Aurora Gaming” багийн эсрэг өчигдөр тоглож, 0:2 тооны харьцаатай ялагдлаа.

“The MongolZ” баг тавдугаар сарын 19-24-нд БНХАУ-ын Шанхай хотноо зохиогдох CS Asia Championships 2026 тэмцээнд оролцоно. Тэд В хэсэгт Хятадын Lynn Vision Gaming багтай энэ сарын 20-ны 14:00 цагт Во1 журмаар тоглох хуваарьтай байгаа юм.

Харин “The Huns Esports” эхний тойрогт “Team Spirit”-д, хоёрдугаар тойрогт Туркийн “Aurora Gaming” багт хожигдсон. Үргэлжлүүлэн гуравдугаар тойрогт АНУ-ын “Fisher College” багийг хожсон бол дөрөвдүгээр тойрогт Украины “Monte” багт хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүлэв.

Одоогийн байдлаар  PGL Astana 2026 тэмцээний Playoffs шатанд Аргентины “9z Team”, ОХУ-ын “Team Spirit”, Германы “MOUZ”, Бразилын “FURIA”, Саудын Арабын “Team Falcons”, ОХУ-ын “magic”, Туркийн “Aurora Gaming” баг гэсэн найман баг шалгараад байгаа юм.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %