ДэлхийдОнцлохӨсвөр үе

Instagram болон Youtube хүүхдүүдийг донтуулах загвартай платформ бүтээсэн гэж шүүх үзжээ.

“Meta”, “Google” нар Instagram, Facebook, Youtube гэх мэт платформуудаа хүүхдүүдийг донтуулах загвартай хийсэн гэж Калифорни мужийн шүүх үзлээ. Кэйли Ж.М нэртэй эмэгтэй тэдгээр компаниудыг шүүхэд өгч, сошиал медиагийн хэрэглээнд донтсоноос болж сэтгэл гутралд орж өөрийгөө гэмтээж байсан гэсэн юм. Шүүх “Meta”, “Google” хоёрыг Кэйлид 6 сая ам.долларын нөхөн төлбөр олгох шийдвэрийг гаргажээ.

Кэйлигийн хуульч Марк Ланиер “Хүүхэд утаснаасаа холдоггүй болгохын тулд донтолтыг инженерчилж өгөх хэрэгтэй. Тэд донтолтыг инженерчилсэн. Донтмоор загвартай зүйлсийг утсан дээр суурилуулдаг. Тэр загвар нь гайхалтай, сайхан харагдаж болно. Гэхдээ яг үнэндээ бол Тройгийн морь шиг зорилготой” гэжээ. Энэхүү шүүх хурал нь Калифорни мужийн шүүхүүдэд үүсээд буй сошиал медиатай холбоотой олон мянган нэхэмжлэлүүдийн хувьд чиглүүлэгч буюу жишиг үйл явдал боллоо.

“Meta” болон “Google” шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй гэдгээ илэрхийлж, давж заалдахаар төлөвлөж байгаа гэжээ. Шүүх шийдвэрээ гаргахаас өмнөх өдөр буюу мягмар гарагт /2026.03.24/ “Meta” компанийг Нью Мексико муж дахь нэгэн шүүх 375 сая ам.долларын торгууль төлөхийг тушаасан. Нью Мексикогийн шүүх “Meta” компани платформуудынхаа аюулгүй байдлын талаар буруу мэдээлэл өгч, хүүхдийн бэлгийн мөлжлөг, өөртөө хор хөнөөл учруулах агуулгыг хэрэглэгчдэдээ хүргэсэн буруутай гэж үзсэн юм.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %