Нийгэм

Хогийн цэг, байшин шатсан дуудлагын дагуу ажиллаж, иргэдийн ₮7.7 тэрбумын өмч хөрөнгийг авран хамгаалжээ

Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-т аюулт үзэгдэл, ослын 26 дуудлага өнгөрсөн долоо хоногт бүртгэгджээ.

Алба хаагчид дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж, есөн иргэний амь нас, 7.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсныг мэдээллээ.

Өвөл, зуны байшин, хогийн цэг шатсан дуудлага мэдээлэл зонхилжээ. Ил гал, яндан, пийшин зуухны аюулгүй байдал хангаагүйн улмаас гал гарсан шалтгаан нөхцөл тогтоогдсон байна.

Иймд гэр, байшингийнхаа пийшин зуух, янданг шалгаж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө.

 

Эх сурвалж: НОБГ

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %