Монгол улс дахь Тоёота болон Лексус брэндийн албан ёсны Дистрибьютор болох “Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой төсөл хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлсээр ирсэн билээ.
Энэ удаа Монгол улсад ирээдүйн чадварлаг автын болон механик инженерүүдийг бэлтгэдэг, магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудад 2023-2024 оны хичээлийн жилд автын болон механик инженерийн чиглэлээр 3 эсвэл 4-р курсэд суралцаж буй, идэвх зүтгэлтэй найман оюутныг сонгон шалгаруулж, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоос гадна мэргэжлийн дадлага хийх, сургуулиа төгссөний дараа мэргэжлээрээ Тоёотагийн албан ёсны дилерүүдэд ажиллах боломжийг олгож байна.
Тэтгэлэгт хөтөлбөрт Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Механик, Тээврийн сургуулийн гурван оюутан, Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Инженер, Технологийн сургуулийн дөрвөн оюутан, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Геологи, Уул уурхайн сургуулийн нэг оюутан тус тус шалгарсан байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн батламжийг оюутнуудад “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-н гүйцэтгэх захирал Шинобу Маэно, Засвар үйлчилгээ ба Валью Чэйн хэлтсийн ерөнхий менежер Хироши Томицука нар гардуулан өглөө.
Тоёота болон Лексус брэндийн албан ёсны дилер болох Таван Богд ХХК-ийн засвар үйлчилгээний төв, шинэ машины үзэсгэлэнгийн танхимаар тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнууд танилцлаа.
Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн нийт оюутнууддаа баяр хүргэе.
www.facebook.com/toyota.mongolia















