БоловсролНийгэм

ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 1 ДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.

2026–2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл 2026 оны 8 дугаар сарын 17-ны 09:00 цагаас 8 дугаар сарын 28-ны өдрийн 23:59 цаг хүртэл “E-Mongolia” системээр зохион байгуулагдаж байна.

Энэ хичээлийн жилд 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн 6 нас хүрсэн хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.

Улсын хэмжээнд нийт 75,838 суралцагч 1 дүгээр ангид элсэхээс нийслэлд 37,926, орон нутагт 37,912 суралцагч хамрагдана.

Өөрийн болон хүүхдийнхээ оршин суугаа газрын хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;

Хэрэв та түр оршин суух хаягтай бол амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, шилжилт хөдөлгөөн хийлгэсэн байх шаардлагатай бөгөөд хамран сургах тойргийнхоо төрийн өмчийн сургуулийн элсэлтийн комисст хандана уу;

Элсэлттэй холбоотой мэдээллийг E-Mongolia систем, parent.edu.mn цахим систем, Төрийн үйлчилгээний иргэд, олон нийттэй харилцах төвийн 11-11, Боловсролын ерөнхий газрын 70140069, аймаг, нийслэлийн боловсролын газруудын утсаар авах боломжтой.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %