Улаанбурхан өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг Халдвар Өвчин Судлалын Үндэсний Төвөөс хүргэлээ.
Тодруулбал,
- Хүүхдийг есөн сартай, хоёр настайд нь улаанбурханаас сэргийлэх вакцинд хамруулах, вакциныг хугацаанд нь тариулаагүй бол харьяа өрхийн эрүүл мэндийн төвд хандах
- “А” болон бусад аминдэм уулгах
- Илчлэг сайтай хоол, хүнс, хэрэглэх, дархлаа сайжруулах бэлдмэл хэрэглэх, асаргаа сувилгааг сайжруулах
- Амны хаалт тогтмол хэрэглээрэй /2 цаг тутамд солих/
- Сод, царван, давсны 5%, саримс Фурациллин, Тонзилмон, Септидны уусмалын аль нэгээр хоногт 2-3 удаа хоолойгоо зайлах
- Онц шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байхыг зөвлөлөө.
Түүнчлэн улаанбурхан нь бага насны хүүхдэд маш аюултай өвчин гэдгийг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлсэн.
Улаанбурхан нь амьсгалын замын эрхтнүүд болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, вирусийн гаралтай, зөвхөн хүнээс хүнд халддаг хурц халдварт өвчин.


