“Монгол Улсаа сурталчлахаар CNN, BBC, Bloomberg, National Geographic зэрэг газартай яриа хэлэлцээр хийж байна”

2023-04-07 432 0

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсыг гадаадад сурталчлах бодлого, стратеги, хамтын ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээний талаар” Ерөнхий сайдын мэдээлэл сонсож байна.

Монголыг гадаадад сурталчлах бодлого, стратегийг Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулж байгаа юм.

Тэрбээр “Энэхүү бодлогыг хэрэгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулалт татах, эдийн засгийг тэлэх зэрэг давуу тал бий болгоно. Ингэхдээ дөрвөн үндсэн зорилтын хүрээнд боловсруулж байна.

  1. Хөрөнгө оруулалт
  2. Аялал жуулчлал
  3. Хүний эрх
  4. Ардчилал, сайн засаглал цахимжилт хамаарна.

2023 оны эхний улирлын байдлаар Монгол Улсаа сурталчлах ажлын хүрээнд дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн 16 ярилцлага нийтлэгдсэн.

Ингэхдээ хамгийн нэр хүндтэй нэгдүгээр зэрэглэлийн хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах зорилт тавьсан. Энэ хүрээнд CNN, BBC, Bloomberg, National Geographic зэрэг газартай хамтын ажиллагааны талаар яриа хэлэлцээр хийж байна. Одоогийн байдлаар CNN агентлагтай 18 сарын гэрээ байгуулаад байна.

Түүнчлэн олон улсад 200 орчим киног сурталчлах, худалдаалах боломжийг бүрдүүлсэн. Монгол Улсыг сурталчлах төсөв өмнөх жилүүдэд байгаагүй. 2022 онд анх удаа 900 сая төгрөг улсын төсөвт хуваарилагдаж, тухайн мөнгийг голчлон хилийн чанадад сурталчилгаа хийхэд зарцуулсан. Энэ жилийн хувьд гурван тэрбум төгрөгийн төсөв тавигдсан. Бидний зүгээс Монголыг сурталчлах, олон хүнийг хамарсан байдлаар материал, контент бэлтгэхэд анхаарна” хэмээв.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`