ХУРАЛД ОРОЛЦОГЧДЫН ЦАХИМ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05 тоот тогтоолоор компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09:00 цагт цахим болон танхимаар зохион байгуулагдана.
Байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамж 15 хаягт байрлах Бэст вестерн премьер Туушин зочид буудлын Соёмбо танхимд
Бүртгэлийн өдөр: 2023 оны 4 дүгээр сарын 07.
Хуралд бүртгүүлэх холбоос: hural.mse.mn
Хурлаар хэлэлцэх асуудлууд:
- Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;
- Ногдол ашиг хуваарилах эсэх талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн үндэслэлтэй танилцах;
- Компанийн 2023 оны оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг хэлэлцэж, батлах;
- “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох;
- “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, батлах;
- “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналтын зөвлөлийн ажиллах журмын төсөлтэй танилцах;
- Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж, шийдвэрлэх,
Хувьцаа эзэмшигч Та 2023 оны 4 дүгээр сарын 07-ноос 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл hural.mse.mn энэхүү холбоосоор орж хуралдаа бүртгүүлээрэй!
Холбоо барих:
Утас: 11-313747-(3112), (3113), (3111), 88095950
И-мэйл: shareholders@mse.mn
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


