Эдийн засаг

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал цахим болон танхимаар зохион байгуулагдана

ХУРАЛД ОРОЛЦОГЧДЫН ЦАХИМ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05 тоот тогтоолоор компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09:00 цагт цахим болон танхимаар зохион байгуулагдана.

Байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамж 15 хаягт байрлах Бэст вестерн премьер Туушин зочид буудлын Соёмбо танхимд

Бүртгэлийн өдөр: 2023 оны 4 дүгээр сарын 07.

Хуралд бүртгүүлэх холбоос: hural.mse.mn

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

  • Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;
  • Ногдол ашиг хуваарилах эсэх талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн үндэслэлтэй танилцах;
  • Компанийн 2023 оны оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг хэлэлцэж, батлах;
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох;
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, батлах;
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналтын зөвлөлийн ажиллах журмын төсөлтэй танилцах;
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж, шийдвэрлэх,
Хувьцаа эзэмшигч Та 2023 оны 4 дүгээр сарын 07-ноос 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл hural.mse.mn энэхүү холбоосоор орж хуралдаа бүртгүүлээрэй!

Холбоо барих:

Утас: 11-313747-(3112), (3113), (3111), 88095950
И-мэйл: shareholders@mse.mn

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %