By admin Share Хуваалцах Монгол Улсын аврах баг Турк дахь эрэн хайх аврах ажиллагаагаа өндөрлөлөө МУ-ын Онцгой байдлын баг Турк улсад ажиллах хугацаандаа нийт 8 хүн /үүнээс хоёр хүүхэд/-ийг нуранги дороос гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, 19 хүн /үүнээс зургаан хүүхэд/-ий цогцсыг гаргасан байна. Хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан цэргийн 11 алба хаагчтай эмнэлгийн баг 72 хүүхэд, 359 эрэгтэй, 218 эмэгтэй, нийт 649 хүнд эмнэлгийн анхан болон лавлагаа шатны тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Туркийн Хатай мужийн Антакья хотод хүнд техникээр барилгын нурангийг цэвэрлэж зайлуулах, сэргээн босгох ажил эхэлсэн. Гэсэн ч эрчим хүч, дулаан хангамж, интернет сүлжээ тасарсан, нийт барилга байгууламжийн 90 орчим % нь нурж сүйдсэн, газар хөдлөлтийн чичирхийлэл тасраагүй, нурангид өртөх эрсдэл өндөр байна гэж ОБEГ мэдээллээ. Хуваалцах Энэ мэдээнд таны өгөх хариулал Зөв гоё 0 ХаХа 0 Гайхалтай 0 Харамсалтай 0 Буруу 0
Онцлох Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай. Өнөөдөр буюу аравдугаар сарын 20-нд Ясны сийрэгжилтийн дэлхийн өдөр тохиож байна. Энэхүү өдрийг 1999 оны ... By admin2026-10-20
Нийгэм Мэнэнгийн их тал минь… миний гунигийг ч бас аваад үлдээрэй. Нөмрөгийн дархан цаазат сав газрыг нэлэнхүйд нь галд автуулсан их түймэр юунаас эхэлсэн бэ гэдэг ... By admin2026-10-20
Нийгэм “Цемент Шохой” ХХК-ийн удирдлагуудад холбогдох 4.6 тэрбумын авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ. Прокурорын байгууллага төрийн өмчит “Цемент Шохой” ХХК-ийн удирдлагуудад холбогдох 4.6 тэрбум төгрөгийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлсэн ... By admin2026-10-20