By admin Share Хуваалцах Монгол Улсын аврах баг Турк дахь эрэн хайх аврах ажиллагаагаа өндөрлөлөө МУ-ын Онцгой байдлын баг Турк улсад ажиллах хугацаандаа нийт 8 хүн /үүнээс хоёр хүүхэд/-ийг нуранги дороос гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, 19 хүн /үүнээс зургаан хүүхэд/-ий цогцсыг гаргасан байна. Хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан цэргийн 11 алба хаагчтай эмнэлгийн баг 72 хүүхэд, 359 эрэгтэй, 218 эмэгтэй, нийт 649 хүнд эмнэлгийн анхан болон лавлагаа шатны тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Туркийн Хатай мужийн Антакья хотод хүнд техникээр барилгын нурангийг цэвэрлэж зайлуулах, сэргээн босгох ажил эхэлсэн. Гэсэн ч эрчим хүч, дулаан хангамж, интернет сүлжээ тасарсан, нийт барилга байгууламжийн 90 орчим % нь нурж сүйдсэн, газар хөдлөлтийн чичирхийлэл тасраагүй, нурангид өртөх эрсдэл өндөр байна гэж ОБEГ мэдээллээ. Хуваалцах Энэ мэдээнд таны өгөх хариулал Зөв гоё 0 ХаХа 0 Гайхалтай 0 Харамсалтай 0 Буруу 0
Дэлхийд Тэйлор Свифтийн тоглолт дээр террорист халдлага үйлдэх гэсэн эрэгтэй 15 жил хорих ял сонсжээ. Австрийн шүүх пүрэв гарагт /2026.05.28/ мэдэгдэл хийхдээ 21 настай Беран А гэх эрэгтэй Тэйлор Свифтийн ... By admin2026-05-29
Нийгэм Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна. Одоогоос 23 жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаас жил бүрийн тавдугаар сарын 29-нийг өдрийг Олон ... By admin2026-05-29
Дэлхийд “Anthropic”-ийн зах зээлийн үнэлгээ $965 тэрбум хүрч “OpenAI”-ийг давлаа. “Anthropic” компанийн зах зээлийн үнэлгээ пүрэв гарагт /2026.05.28/ 965 тэрбум ам.доллар хүрснээр “OpenAI”-ийг давж дэлхийн ... By admin2026-05-29