Японы Нара мужийн Нара хотод энэ сарын 8-нд буудуулж, амиа алдсан Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн цогцсыг Токио дахь гэрт нь авчирсан тухай Японы хэвлэлүүд мэдээлжээ.
Түүний бэлэвсэн эхнэр Акиэ Абэ нөхрийнхөө цогцсыг ачсан автомашинд суусан байна. Гашуудлын цуваа Токиогийн Шибуя дүүрэгт байрлах гэрийн нь зогсоол руу орсон байна.
Абэгийн гэр байрлах гудамжийг цагдаа болон Үндэсний аюулгүй байдлын ажилтнууд хамгаалалт авчээ.
Шинзо Абэтэй салах ёс гүйцэтгэх ёслол энэ сарын 11-нд Токиогийн сүмд болно. Шинзо Абэг энэ сарын 12-нд төрсөн Шимоносэки хотод оршуулна. Японы эрх баригчид Шинзо Абэг эцсийн замд үдэх оршуулгын ёслолыг ар гэртэй нь зөвлөлдөж байна гэж CNN мэдээлжээ.


