Дэлхийд

Английн шигшээ багийн тоглогч хүчингийн хэргээр баривчлагджээ

“Английн шигшээ багийн нэгэн тоглогч хүчингийн хэрэгт сэжиглэгдэн өчигдөр баривчлагдсан” гэж The Telegraph мэдээллээ.

Чухам ямар тоглогч хэрэгт орооцолдсоныг тодорхой мэдээлээгүй ч сэжигтэн нь энэ жил Катарын ДАШТ-д оролцох ёстой, Хойд Лондонд амьдардаг, 26-29 насны алдартай тоглогч гэнэ.

Скотленд-Ярдаас шигшээ багийн тамирчныг баривчлан шалгаж байгаагаа баталсан. Харин Лондон хотын цагдаагийн газраас “Энэ сарын 4-нд 20 настай эмэгтэйгээс хүчирхийлэлд өртсөн гэсэн гомдол ирсэн. Хэрэг өнгөрсөн зургаадугаар сард болсон байна” гэж мэдэгдээд байгаа.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %