Зарим зүйлсийн санаа хаанаас үүдэлтэй, хэрхэн зохион бүтээх болсон нь нэлээд хачирхалтай байх нь бий. Жишээ нь чипсийг анх хэн яах гэж бодож олсон юм бол гэж та гайхаж байсан уу? Тэгвэл бидний өдөр тутамдаа ашигладаг хэд хэдэн зүйлсийг эрдэмтэд тэс өөр юм хийхээр оролдож байгаад тэр нь бүтэлгүйтэж санамсаргүйгээр гаргаж авсан байдаг юм байна. Тэдгээртэй танилцацгаая.
1Пүрш
Тэнгисийн цэргийн инженер Ричард Жонс байлдааны хөлөг онгоцны хүчийг хянах метр бүтээхээр оролдож байх үедээ пүршийг зохион бүтээжээ. Жонс таталтын ороомгууд дээр ажиллаж байхад нэг нь газар унасан байна. Газар унасан нь байрандаа тогтолгүй ийш тийш ойсоор байжээ, ингэж бидний мэдэх пүрш үүссэн байна.

2Пенициллин
Эрдэмтэн Сер Александр Флемин олон олон өвчнийг анагаагч “шидэт эм” гаргаж авахаар ажиллаж байжээ. Оролдлого нь бүтэлгүйтэж цаашид үргэлжлүүлэхээ больсны дараа л хайж байснаа олсон байдаг.
Флемин оролдлого хийж байхдаа ашиглаж байгаад хаясан хөгцтэй Петрийн аяган дахь хөгц зарим хэсгээрээ арилсныг анзаарчээ. Хөгцийг дангаар нь ургуулахад эргэн тойрны бактер устгагч хүчтэй антибиотик пенциллин дотроо агуулдаг болохыг нээсэн аж.

3Шоколадны хэлтэрхийтэй жигнэмэг
“Толл Хаус Инн” компанийн захирал Руф Вейкфийлд Шоколадтай жигнэмэг хийх гэж байх үед орцонд шаардагдах шокладны хэмжээ хүрэлцэхгүй болжээ. Ингээд гэртээ байсан шоколадыг жижиглэн бутлаж дотор нь хийсэн байна. Тэрээр жигнэмэг болох явцад шоколад хайлж энгийн шоколадтай жигнэмэг болно гэж бодсон ч хүссэнээр нь хайлалгүй жижиг хэлтэрхийнүүд нь хэвээр үлджээ.

4Чипс
Саратога Спрингс дэх Карей Мүүн нуурын байшингийн ахлах тогооч Жорж Крүм анх зүгээр л төмс шарах гэж байгаад өнөөгийн бидний амтархан иддэг чипс болгожээ.
Нэг өдөр шарсан төмс захиалсан үйлчлүүлэгч төмс хэтэрхий зузаан байгаад гомдоллож захиалгаа буцаасан байна. Үүнд дургүй нь хүрсэн Крүм төмсөө маш нимгэн хэрчиж, чулуу шиг хатуу болж харалтал нь шараад өгч. Хачирхалтай нь, үйлчлүүлэгчид тэр нь маш их таалагдаж нэмж захиалсан гэдэг.

5Зүрхний электрон төхөөрөмж
Цахилгааны инженер Жон Хопс биеийн дулаан алдагдал дээр судалгаа хийж байхдаа биеийн дулааныг алдагдуулахгүйн тулд радио давтамж ашиглаж байв. Туршилт хийх явцдаа, бие хөрснөөс үүдэн зүрх зогсоход зохиомол сэргэлтээр дахин эхлэж байгааг анзаарчээ. Үүнийг ойлгосныхоо дараа зүрхний электрон төхөөрөмжөө бүтээсэн байна.

6Сили Патти Резин
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр АНУ-ын Засгийн Газарт нисэх онгоцны дугуй, цэргүүдийн гутал зэрэгт ашиглагдах резин шаардлагатай байв. Ингээд Женерал Электрикийн инженер Жеймс Врайт тухайн үед олдоц ихтэй байсан силикон ашиглан резин орлуулагч гаргаж авахаар оролдож эхэлжээ. Туршилтын үеэр, Врайт силикон тосон дээр борын хүчил нэмжээ. Үр дүнд нь хэлбэр дүрсгүй, буцаж ойдог зүйл бий болсон. Өнөөдөр үүнийг ашиглах яг хэрэгцээтэй зүйл байхгүй ч зугаатай тоглоом болсон билээ.

7Богино долгионы зуух
Рейтон Корпорацийн инженер Перси Спенсер шинэ вакум хоолойн радартай холбоотой судалгааны төсөл дээр ажиллаж байж. Тэрээр туршилтын үеэр халаасанд нь байсан чихэр хайлж байгааг анзаарсны дараа төхөөрөмжид эрдэнэшиш хийхэд попкорн болж байв. Ингэж өөрт нь шинэ нээлт хийх төхөөрөмж байгааг мэдсэн байна.

8Сахар орлуулагч
Жон Хопкинс Их Сургуулийн судлаач Константин Фаалберг о-толюне сулфамитын исэлдэлийг судалж байжээ. Сонирхолтой нь тэрээр ажлынхаа явцад гараа угаахаа мартсанаас уг нээлтээ хийсэн байна. Лабораторит ажиллаж байхдаа гар дээрээ дусаасан химийн бодисноос болж идэж байсан талх нь чихэрлэг амттай болсон байв. Судлаач нэн даруй патентаа авч, бүтээгдэхүүнээ олноор үйлдвэрлэжээ.

9Салют
Нэр нь үл мэдэгдэх Хятадын нэгэн тогооч хоол хийж байхдаа 2000 жилийн өмнө галтогоонд түгээмэл ашиглагддаг байсан нүүрс, хүхэр, шүү зэргийг санамсаргүйгээр хольжээ. Уг хольцоо хулсан хоолойд чигжиж хийхэд (яах гэж тогооч ийм юм хийснийг хэн ч мэдэхгүй) дэлбэрсэн гэдэг.

10Эрдэнэшишийн ширхэг
Келлог ах дүүс хэмээгддэг Жон ба Вилл үр тариа буцалгаж байснаа мартаад хэдэн өдрийн турш тэр чигт нь үлдээчихсэн байж. Гэнэт үүнийгээ санаад очиж үзтэл хөгц үүссэн байсан ч бүтээгдэхүүн нь өөрөө хуурай, хатуу хэлбэрт орсон байв. Тэд туршилт хийн хөгцтэй хэсгийг нь хаяад түүнээс эрдэнэшишийн ширхэг буюу хатуу хэлтэрхийнүүдийг гарган авчээ.

11LSD-ийг эмийн шугамаар гаргаж авав
Химич Алберт Хофман Швейцарийн Базел дахь лаборатортоо лизергийн хүчил судлаж байв. Бүтцийг нь судлах явцдаа Хофман санаандгүй LSD-нээсээ залгиснаар түүхэн дэх анхны хэрэглэгч болсон юм.

12Өнгөт принтер
Канон компаний нэгэн инженер халуун төмрөө балан дээрээ санамсаргүй тавьсанд хэдхэн хормын дараа доторх бал нь урссан байна. Үүн дээр үндэслэж өнгөт принтерийг зохиожээ.

13Рентген туяа
Эксцентрик физикч Вилхем Рентген Электрон цацрагийн хоолойны бүтцийг судлаж байжээ. Лабораторийн төхөөрөмж гэрэл нэвтэрдэггүй тагтай байсан ч хоолойнд гэрэл өгөхөд флюресцент цааснууд гэрэлтэж байгааг анзаарчээ. Ийнхүү өнөөгийн рентген төхөөрөмжийн санаа үүсчээ.

14Наадаг цаас
3М Лабораторийн судлаач Спенсер Силвер маш сайн наалддаг цаву гаргаж авахаар ажиллаж байж. Тухайн үед түүний бүтээсэн цавуу нь өмнөхөөсөө ч муу болсон байна. Энэ нь ямар нэг зүйл дээр наалддаг ч хуулж авахад хялбар төдийгүй наалдсан зүйл дээрээ ямар ч толбо үүсгэхгүй байж. Хэдэн жилийн дараа хамтран ажиллагч нь өөрийн найрал дууны номны хэсгээ тэмдэглэхийн тулд жижиг цаасан дээр нөгөө цавуунаас түрхэж тэмдэглэгээ хийснээс анхны наадаг стикерийн санаа гарсан байна.



