Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Дугуй цагаан орчмын тохижилтын ажил эхлээд байна. Наймдугаар сарын 20-н гэхэд хүлээлгэн өгөх юм. Мөн Туул голын эрэг дагуух тохижилт эхэлсэн. Зарим аж ахуйн нэгжийн хийж буй ажил хангалтгүй байна. Ялангуяа өндөр өртөг бүхий тендерт ялсан компаниуд хангалттай ажиллахгүй байна. Үндэсний аж ахуйн нэгжүүд сэтгэл гаргах ёстой гэдгийг хэлье.
Үнэхээр хийхгүй, хийж чадахгүй бол “Зардлын бага дээр замаасаа буц” гэсэн зарчмыг баримтална. Хотын ард иргэдийн эрх ашиг нэгдүгээрт. Тиймээс аж ахуйн нэгжүүдийг шахна. Зохион байгуулалттай, сэтгэлтэй байхыг шаардана. Тээвэрлэлтийн хүндрэл болон валютын ханшийн зөрүү гэх мэт хүндрэл байгааг ойлгож байгаа. Гэлээ гэхдээ түмний төлөөх ажлыг хангалтгүй хийх эрхгүй.


