Нийгэм

Бага насны хүүхэд мориноос унаж нас барсан 8 тохиолдол бүртгэгджээ

Зуны дэлгэр цаг ирж, хүүхэд багачууд хөдөө амралтаа өнгөрүүлэх мөн малчин айлын хүүхдүүд малд явах нь ихэссэн. Мөн Үндэсний их баяр наадам дөхсөнтэй холбогдуулан мориноос унаж осолдох хүүхдийн тоо өсөх хандлагатай байна.

Энэ оны эхний таван сарын байдлаар мориноос унаж нас барсан 8 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс хурдан морины үсэргээ болон сунгааны үеэр 2, бусад байдлаар морь унаж байгаад унаж осолдсон хүүхэд 6 бүртгэгджээ.

Иймээс эцэг, эхчүүд хараа хяналтаа сайжруулан, зориулан хувцас хэрэглэлийг стандартын дагуу өмсүүлэхийг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %