НийгэмУлс төр

Б.Мөнхбат: Нийслэлийн өмчит аж ахуйн нэгжүүд болон төслийн нэгжүүдийн үр дүнг хэлэлцэж, цөөлнө

Ирэх онд нийслэлийн харьяа байгууллагуудын албан хаагчдын тоог цөөрүүлэхээр болоод буй.

 

Тодруулбал нийслэлийн хэмжээнд байгаа орон нутгийн өмчит байгууллага болон компаниудыг нэгтгэж нийлүүлэх, татан буулгах зохицуулалт хийж төрийн албан хаагчдын тоог 1,000-аар бууруулахаар тооцжээ.

 

Энэ тухай “Нийслэлийн өмчит аж ахуйн нэгжүүд болон төслийн нэгжүүдийн үр дүнг хэлэлцэж, цөөлнө. Ингэснээр төрийн алба цомхон, зөв, оновчтой болох зохион байгуулалт хийсэн” хэмээн Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат тайлбарлав.

Нийслэлийн хэмжээнд:

Нийслэлийн өмчит төсөвт байгууллага 796

Дүүргийн өмчит үйлдвэрийн газар 66

Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 26

нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээд 17

Нийслэлийн өмчит төсөвт үйлдвэрийн газар 17, нийт 895 байгууллага байдаг байна.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %