Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны IX бага хурал эхэллээ.
Дөрвөн жил тутам нэг удаа хуралддаг эл хурлаар дүүргийн намын хорооны дарга, дэд даргыг сонгож, бага хурлын гишүүд шинэчлэгддэг юм.
Мөн дүүргийн намын хорооны бүрэлдэхүүнийг өргөтгөн, дүрмийн дагуу хяналтын хорооны гишүүдээ шинэчилж, тэргүүлэгчдийг батлах юм.
Энэ удаагийн хуралд тус дүүргийн намын хорооны 15 мянга гаруй гишүүнийг төлөөлөн 499 төлөөлөгч сонгогдон оролцож байгаа гэлээ.
IX бага хурал нь нас, хүйсийн тэгш оролцоог бүрэн хангалаа хэмээн үзжээ.
Сонирхуулвал, Хамгийн ахмад нь 73 настай бол залуу нь 18 настай төлөөлөгч оролцож байгаа ажээ.


