Угаарын хийн хордлогын тандалтын 14 хоногийн тоон мэдээллийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс танилцууллаа.
Тодруулбал, есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 12-нийг хүртэлх өдөр НЭМҮТ-д бүртгэгдсэн тандалтын тоон мэдээллээр угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан 74 тохиолдол гарчээ.
Хордлого бүртгэгдсэн тохиолдлыг байршлаар нь авч үзвэл нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд бүртгэгджээ.
Сонгинохайрхан дүүрэг 28
Чингэлтэй дүүрэг 15
Баянзүрх дүүрэг 15
Хан-Уул дүүрэг 11
Сүхбаатар дүүрэг дөрөв
Налайх дүүрэг нэг
Иргэн та өөрийгөө болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос сэргийлж яндангаа авахгүй байх, өрхөө бүтээхгүй байхыг зөвлөж байна.


