Цагдаагийн байгууллагад өчигдөр орон байрны хулгайн зургаан дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тухайлбал:
- Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хаалга эвдэн орж, дунд гарын болон бага гарын мөнгөн аяга тус бүр нэг ширхэг;
- Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт дунд гарын мөнгөн аяга таван ширхэг, бага гарын мөнгөн аяга нэг ширхэг;
- Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс Samsung загварын 55 инчийн зурагт, айргийн хул, домбо алдагдсан хэрэг тус тус бүртгэгдсэн байна.
Иймд гэр, орон байраа эзэнгүй орхихдоо хаалга, цонх, цоож, түгжээгээ сайтар шалгаж, үнэт зүйлээ хамгаалж, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөв.
Мөн хаалга, цонхоо түгжсэн эсэхээ шалгах, цахим орчинд хувийн мэдээллээ бүү нийтэл, хөрш, ойр дотны хүмүүстээ гэр орноо захиж үлдээхийг санууллаа.


