БоловсролДэд онцлох

Н.Энхбаяр: Гурван жилд нэг удаа болдог дэлхийн монголч эрдэмтдийн чуулган маргааш Улаанбаатар хотод эхэлнэ.

Дэлхийн монголч эрдэмтдийн чуулган, Монголын уламжлалт тэмцээн энэ сарын 13-наас 14-нд болох талаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн О.Амгаланбаатар, Шинжлэх Ухааны Академи (ШУА)-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл нар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Энэ жил олон чухал ой тохиож байгааг Н.Энхбаяр хурлын эхэнд онцолсон. Тэрбээр “Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож байна. Үүнтэй зэрэгцээд олон том ой тохиож байна. Тухайлбал Өгэдэй хааны мэндэлсний 840, түүний үүсгэн байгуулсан Түмэн-Амгалантын ордон байгуулагдсаны 790 ой болж байгаа юм.

Бид энэ ойгоо хүндэтгээд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаагийн нэг нь Дэлхийн монголч эрдэмтдийн 13 дугаар хурал юм. Гурван жилд нэг удаа болдог онцлогтой уг хурлыг энэ жил Улаанбаатар хотод зохион байгуулна.

Мөн 2022 онд эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах шийдвэр гаргасан. Миний бие энэ хотыг босгоход гар бие оролцож, хотын зөвлөлийн даргаар сонгогдсон. Тиймээс монголч эрдэмтдийн хурлын дараа тэднийг Хархорум хотод авчирч, аялуулахаар төлөвлөж байгаа.

Түүнчлэн эрдэмтэн судлаачдын дунд монгол цэргүүдийн ур чадварыг хэн эзэмшүүлсэн бэ гэдэг асуулт үргэлж байдаг. Тиймээс энэ өдрүүдэд Монгол цэргүүдийн ур чадварыг харуулах зорилгоор уламжлалт тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн” гэв.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %