Сүхбаатар дүүргийн Их Баян орчимд аялж явсан иргэнд ойролцоогоор 20 метрийн зайд бие гүйцсэн баавгай ойртож ирсэн тухай мэдээлэл ирснийг Нийслэлийн Байгаль Орчны Газар(НБОГ)-аас мэдэгдлээ.
Иймд НБОГ-аас баавгайтай таарсан тохиолдолд ойртох, зураг авах, үргээх, хоол өгөх болон араас нь дагахгүй байхыг онцгой анхаарууллаа.
Түүнчлэн иргэдийг өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, тухайн чиглэлд аялж, зугаалахгүй байхыг анхааруулж байна.


