НийгэмОнцлох

Сэрэмжлүүлэг: Сүхбаатар дүүргийн Их Баян орчимд баавгай хүн рүү ойртон ирсэн мэдээлэл бүртгэгджээ.

Сүхбаатар дүүргийн Их Баян орчимд аялж явсан иргэнд ойролцоогоор 20 метрийн зайд бие гүйцсэн баавгай ойртож ирсэн тухай мэдээлэл ирснийг Нийслэлийн Байгаль Орчны Газар(НБОГ)-аас мэдэгдлээ.

Иймд НБОГ-аас баавгайтай таарсан тохиолдолд ойртох, зураг авах, үргээх, хоол өгөх болон араас нь дагахгүй байхыг онцгой анхаарууллаа.

Түүнчлэн иргэдийг өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, тухайн чиглэлд аялж, зугаалахгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %